Байтаг багт 30 гаруй метр урт гүүрийг сум, багийн иргэдийн хүчээр барьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Булган сумын Засаг даргын даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тус сумын Алагтолгой багийн Яам, Баянгол багийн Тошилт, Байтаг багийн Шуудай гэдэг нэртэй газруудад гүүр тавихаар тусгасан байна.
Энэ дагуу Байтаг багийн Шуудай гэдэг газарт Булган гол дээгүүр явган хүн, мотоцикль, мал гарах зориулалт бүхий 34 метрийн урттай 1,20 метрийн өргөнтэй гүүрийг иргэдийн тусламж дэмжлэг, дотоод нөөц боломжоо ашиглан барьж, ашиглалтад оруулж нутгийн иргэдэд хүлээлгэн өгсөн байна.
Гүүр барих ажилд сумын ЗДТГ-ын ажилтнууд, багийн иргэд гар бие оролцон тусалжээ. Одоо Алагтолгой багийн "Яам"-ны гүүрийг барих ажил дуусах шатандаа явагдаж ирэх долоо хоногт ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
Булган сумын иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй, газар тариалан, худалдаа үйлчилгээ юм. Булган голын хөндийд 1000 шахам га усалгаатай тариалан эрхлэж гурилын түүхий эдээ өөрсдөө бэлтгэхийн зэрэгцээ хилийн худалдаа хийдэг Байтаг, Ярант гэсэн хоёр боомттой.
Байтаг багийн тухайд 358 өрх, 1331 хүн амтай сумын төвөөс 130 км алслагдсан байдаг.

А.Бямбасүрэн