Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үзэсгэлэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-25 12:09:56

Ирэх сарын 3-нд тохиох Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Олон Улсын өдрийг угтаж Увс аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд хамтран олон төрлийн ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Одоогоор аймгийн “Шинэ Улаангом” зах дээр төсөл хөтөлбөрт хамрагдаж, зээл тусламж авсан 18 хөжглийн бэрхшээлтэй иргэн өөрсдийн хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж Улаангомчууддаа худалдаалж байна. Энд монгол үндэсний дээл, гутал, эмээл хазаар, суран эдлэл, чацаргана, үхрийн нүдний бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, төмс, хүнсний ногоо зэрэг төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэн тавьсан байв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд сургалт семинар, уулзалт хэлэлцүүлэг, спортын уралдаан тэмцээн, урлагийн тоглолт зэрэг ажлыг энэ сарын 3 хүртэл шат дараатайгаар явуулах аж.

Увс аймаг Б.Батхүү

関連ニュース