Цэргүүд тангараг өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 09:52:16

Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245-р ангид цэргийн алба хаагчид энэ сарын 23-нд цэргийн үүрэгтний тангараг өргөлөө.

Тус ангид цэргийн алба хаахаар Хөвсгөл, Завхан, Ховд, Увс аймгаас 100 гаруй залуус татагдан иржээ. Эдгээр цэргүүд Монгол Улсын баатар Бэгзийн Гивааны талбайд жагсан цэргийн үүрэгтний тангараг өргөж, дархан хилээ эрэлхэгээр манаж, эр цэргийн албаа нэр төртэйгээр хаахаа тангарагласан юм.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд цэргүүдийн ар гэрийнхэн мөн оролцсон байна. Тухайлбал Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас зарим цэргийн ар гэрийнхэн ирж тангараг өргөх ёслолын арга хэмжээг үзэж сонирхжээ.

Увс аймаг Б. Батхүү

関連ニュース