Монголбанк дэргэдээ “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн” байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн бодлогын асуудлаар суурь болон эмпирик судалгааг хийх, төрийн бодлого боловсруулагчдад бодлогын зөвлөмж өгөх зорилгоор Монголбанк дэргэдээ “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-г байгууллаа. Тус хүрээлэнгийн захирлаар УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэл ажиллах бөгөөд сонгон шалгаруулалтаар шалгарсан эдийн засагчид, судлаачид ажиллах юм байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан арга хэмжээг нээж хэлэхдээ, “Би Сангийн сайдаар ажиллаж байх үедээ Монгол Улсын хэмжээнд томоохон суурь, судалгаануудыг гүйцэтгэх “Эдийн засгийн судалгааны хүрээлэн”-г байгуулах санал, санаачилга гаргаж байсан ч ажил хэрэг болгож амжаагүй. Үүнд би харамсаж явдаг байсан. Харин өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн хувиар өөрийн бодож, санаж явсан зүйлээ биелүүлж, “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-гийн шав тавьж байгаадаа баяртай байна. Бид энэ удаад зөвхөн шав тавих буюу хүрээлэнгийн үйл ажиллагааг дөнгөж эхлүүлж байна. Цаашдаа энэхүү хүрээлэн нь илүү хүчирхэг, том институци болж, бодлогын томоохон судалгаа, шинжилгээг хийж, эдийн засгийн хөгжилд бодитой дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

“Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-гийн захирал С.Дэмбэрэл хэлэхдээ, “Олон улсын жишгийг харахад Төв банкныхаа дэргэд албан ёсны судалгааны байгууллагатай байх нь олон талын ач холбогдолтой. Хүрээлэнгээ нээгээд бид нийгэм, микро бизнесийн орчин, хөдөөгийн хотжилт, хөгжилтэй холбогдсон өргөн цар хүрээний судалгаа хийх даалгаврыг эхний ээлжинд авлаа” хэмээн тодотголоо. Мөн тэрээр энэ үеэр тус хүрээлэнгээс гаргасан анхны судалгааны ажлын тайлангаа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд хүлээлгэн өгөв.
Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн чиглэлээр эрдэм шинжилгээний бүтээл туурвидаг судалгааны байгууллага цөөн тоотой байдаг бөгөөд эдийн засгийн судалгааны бүтээлүүдийн санхүүжилт, боловсон хүчний нөөц бололцоо тул Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хурлаас “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-г байгуулах шийдвэр гаргасан нь ийнхүү ажил хэрэг болж байна.

Б.Заяа