Усны сувгаа сууц эзэмшигч хариуцна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-02 12:03:14

Өлгий сумын нийтийн зарим орон сууц халахгүй байгаа маргаантай холбоотой “Эрчим” компанийн захирал Д.Мурат, орлогч захирал А.Бейбит нар тайлбар өгөв.

Тэд,-Бид дулааны нэгдсэн халаалтын зуухаа хоёр тэрбум орчим төгрөгийн хөрөнгөөр шинэчлэн ашиглаж байна. Халаалт авдаг байгууламжуудын 90 орчим хувь нь дулаан байна. Гэтэл гуч, дөчин жилийн өмнө баригдсан зарим орон сууцны шугам хуучирсаны улмаас халахгүй байгаа нь үнэн. Гэхдээ тэдгээр хувийн орон сууцныхаа зэвэрч муудсан шугамыг оршин суугчид нь өөрсдөө хариуцна. Тухайлбал хоёрдугаар жаран айлын орон сууцны оршин суугч С.Хирдирпатшаа хувиасаа мөнгө гарган манай ажилчдаар шугамаа солиулаад дулаан сууж байна. Сууц эзэмшигчид хувь нийлүүлээд бага зэргийн хөрөнгө гаргаад манайхаар засварлуулна гэвэл бид туслахад бэлэн байна.

Дашрамд дурдахад, бид Дэлүүн зэрэг зарим суманд ч орчин үеийн технологиор дулааны шугам тавих ажил хийж байгаагийн дээр цементийн үйлдвэр Өлгийд байгуулж байна. Уг үйлдвэр ирэх хавар ашиглалтад орсноор уут цементийн үнэ таван мянга орчим төгрөгөөр хямдрах болно гэж ярилаа.

Ш.Айзаря

関連ニュース