Унгарт өдөрт хэдэн мянган цагаач очиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2015-09-09 11:00:33

БУДАПЕШТ. /ВВС/. Сербиэс Унгарт өдөрт хэдэн мянган цагаач болон дүрвэгч очиж байна.

Шинээр очиж буй цагаачид, дүрвэгчдийг зохицуулахын тулд Унгарын цагдаа нар завгүй ажиллаж байна.

Ойрхи Дорнодын голдуу энэ хүмүүс Унгараар дамжин Герман болон Европын бусад чинээлэг улсыг зорьж байгаа юм. Өдөрт ойролцоогоор 1000-3000 цагаач Унгарт очиж байна.

Энэ он гарснаас хойш Унгарт 150 мянга гаруй цагаач болон дүрвэгч очжээ.

Г.Доржханд

関連ニュース
コメント