Блаттер ФИФА-гийн хүндэт ерөнхийлөгчийн албыг хаших бодолтой байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА. /TASS/. Йозеф Блаттер Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ хүндэт ерөнхийлөгчийн албыг хаших бодолтой байгаа тухай түүний зөвлөх болох Швейцарийн иргэн Клаус Штолькер мэдээлжээ.
Өдгөө 79 настай Блаттер тавдугаар сарын 29-нд ФИФА-гийн ерөнхийлөгчөөр дахин таван жилийн хугацаатайгаар улиран сонгогдсон боловч дөрөв орчим хоногийн дараа авлигын дуулианы улмаас огцорсон билээ. ФИФА-гийн шинэ ерөнхийлөгчийн сонгууль хоёрдугаар сарын 26-нд тус холбооны их хурлын үеэр болно. Блаттер энэ сонгуульд оролцохгүй.
“Тэрбээр ФИФА-гийн хүндэт ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдох оролдлого хийнэ” гэж Штелькер хэлжээ.
Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ тэргүүн Мишель Платинигийн дансанд 2 сая швейцарь франкийг хууль бусаар шилжүүлсэн хэргээр Швейцарийн Прокурорын газар Блаттерт есдүгээр сарын сүүлээр эрүү үүсгэсэн билээ. Аравдугаар сарын эхээр ФИФА-гийн Ёс зүйн хороо тэдний хөл бөмбөгийн үйл ажиллагаанд оролцох эрхийг 90 хоногоор хязгаарласан юм. Одоо ФИФА-гийн ерөнхийлөгчийн үүргийг Африкийн хөл бөмбөгийн холбооны удирдагч болох Камеруны иргэн Исса Хаяту түр хугацаанд гүйцэтгэж байна.
ФИФА-гийн хүндэт ерөнхийлөгчийн албыг өмнө нь Жоао Авеланж хашиж байсан бөгөөд тэрбээр 2013 оны дөрөвдүгээр сард энэ албыг орхисон нь мөн л авлигын дуулиантай холбоотой.
Д.Жаргал