Залуучууд “Эх дэлхийгээ хайрлацгаая” эко аялал хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ГБХЗХГ-аас Өндөрхангай сумын ЗДТГ болон "Увс нам бус" телевизтэй хамтран Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, залуучуудын хөгжлийн дэд хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, сурталчлах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн үзэсгэлэнт газруудыг танин мэдэх зорилгоор “Эх дэлхийгээ хайрлацгаая” эко аяллыг энэ сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Аяллын бүрэлдэхүүнд аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн залуучууд болон Өндөрхангай сумын залуучууд гэх мэт нийтдээ 17 хүн хамрагджээ. Тэд төрийн тахилгат Ханхөхийн нурууны салбар уулсад хамаарах Хорин бугат, Алтан бургас хэмээх үзэсгэлэнтэй, байгалийн цогцолборт газартай танилцаж, хоёр газар "Эх дэлхийгээ хайрлацгаая" самбар байрлуулж, нийтдээ 750 км замыг туулсан аяллын нэвтрүүлэг бэлтгэсэн байна. Аяллын нэвтрүүлэг "Увс нам бус" телевизээр тун удахгүй үзэгч олонд хүрэх аж.

Б.Батхүү