Байтагийн заставыг “Цэргийн гавьяаны одон”-гоор шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Монгол Улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралт дууссаны түүхт 70 жилийн ойн баярыг Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу энэ сарын 5-8-нд Үенч суман дахь Монгол Улсын баатар, армийн генерал Батын Доржийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт цэргийн алдар алтан медальт Хилийн цэргийн 0130-р ангид зохион байгууллаа.
Ойн баярын нээлтийн арга хэмжээ Монгол Улсын баатар армийн генерал Батын Доржийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт цэргийн алдар алтан медальт Хилийн цэргийн 0130-р ангийн бие бүрэлдэхүүн жагсаж ангийн байлдааны тугийг жагсаалд залснаар эхэллээ. Баярын нээлт, ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн О.Батнасан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Б.Саруул, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Адьшаа, ХХЕГ-ын захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн нарын төр засгийн төлөөлөгчид, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог нарын аймгийн удирдлагууд оролцож ойн баярт хүрэлцэн ирсэн ахмад дайчид, Байтаг богдын тулалдаанд оролцож эх орон ард түмэн, газар шорооныхоо төлөө бүлээн цусаа урсгаж халуун амиа өргөсөн баатруудын үр хүүхэд, төрөл төрөгсөд нутгийн зон олонд мэндчилгээ дэвшүүлэв. Монгол Улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралт дууссаны 70 жилийн ойн баяр баярын хурлын арга хэмжээгээр үргэлжиллээ. Баярын хурлын үеэр эгнээнээсээ Монгол Улсын баатруудыг төрүүлсэн хилийн цэргийн 0130-р ангийн Байтагийн 0113-р заставыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигын дагуу "Цэргийн гавьяаны одон"-гоор шагнасныг гардуулан өгч баяр хүргэлээ.
Баярын арга хэмжээнд 300 гаруй зочид төлөөлөгчид оролцжээ.

А.Бямбасүрэн