Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

НЬЮ-ЙОРК, 2026 оны арваннэгдүгээр сарын 29 /ТАСС/. “СпэйсИкс”, “Тесла” компаниудынх нь хувьцааны ханш өссөнөөр АНУ-ын бизнес эрхлэгч Илон Маскийн хөрөнгө нэг өдрийн дотор 39.7 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 859 тэрбум ам.долларт хүрчээ.
“Блүүмберг” агентлагийн тэрбумтнуудын индексийн мэдээллээр, И.Маскийн хөрөнгө нэг өдрийн дотор 4.8 хувиар өсжээ. Тэрбээр дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна.
Баасан гарагт “Спэйс-Экс” компанийн хувьцааны ханш “Насдак” хөрөнгийн биржид 4.83 хувиар өсөж, нэгж хувьцаа нь 133.59 ам.долларт хүрчээ. Харин “Тесла” компанийн хувьцааны ханш арилжааны хаагдах үед 5.22 хувиар өсөж, 400 ам.доллар болсон байна.
Энэ оны зургаадугаар сард “СпэйсИкс” компанийн хувьцааг арилжаж эхэлсний дараа И.Маскийн хөрөнгө анх удаа нэг их наяд ам.долларыг давсан юм. Гэвч зургаадугаар сарын 24 гэхэд 957 тэрбум ам.доллар болж буурчээ. Тэрбээр их наядтан статусаа бараг хоёр долоо хоног хадгалсан байна. Харин аравдугаар сард “Тесла”, “СпэйсИкс” компаниудынх нь хувьцааны ханш өссөний дараа түүний хөрөнгө дахин нэг их наяд ам.долларыг давжээ.
Өмнө нь И.Маск АНУ-ын хүүхэд бүрд “СпэйсИкс” компанийн хоёр ширхэг хувьцаа бэлэглэхээ амласан тухай мэдээлж байсан юм. Хүүхдүүд хувьцаагаа 2026 оны арванхоёрдугаар сараас авч эхлэх ажээ.