Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улс 2024 оны эхний 2 сард нийт 121 улстай худалдаа хийлээ. Гадаад худалдааны бараа эргэлт 3.8 тэрбум ам. долларт хүрсэн байна. Бараа эргэлтийн хэмжээ 2023 оныхоос 388.4 сая ам. доллар, импорт 397.2 сая ам.доллароор өсжээ. Харин экспорт 0.4 хувь, тэнцэл 406.1 сая ам.доллароор буурсан дүн гарлаа.
Ингэж экспортын хэмжээ бага зэрэг буурахад:
Харин:
Энэ өсөлт, бууралтын дундаас гадаад худалдаа 644,4 сая ам долларын ашигтай гарчээ.
Импорт 2023 оныхоос 397.2 сая ам.доллароор өсөхөд:
Энэ оны 2 дугаар сарын хилийн дундаж үнэ 1 дүгээр сараас нүүрсний үнэ тонн тутамд:
БНХАУ-д экспортолсон барааны:
Швейцар улсад экспортолсон барааны:
Малын дайвар бүтээгдэхүүний экспорт 2024 оны эхний 2 сард 314.9 тонн болж, 2023 оныхоос 294.7 тонноор буюу 15.6 дахин өссөн байна.
Импортын:
Экспортын:
Импортын дүн 2024 оны эхний 2 сарын байдлаар:
Манай улсын нийт импортын 84.1 хувийг дээрх нэр бүхий улсууд бүрдүүлсэн байна.
ОХУ-аас импортолсон барааны:
Япон Улсаас импортолсон барааны:
БНХАУ-аас импортолсон барааны:
Шинэ дугуйн импорт 2024 оны эхний 2 сард 2023 оныхоос 8. 8 мянгаар буурчээ
Экспорт 2024 оны эхний 2 сарын байдлаар:
Улсын нийт экспортын 80.6 хувийг нэр бүхий 3 боомтоор гаргасан байна.
Импортын:
Нэр бүхий хоёр боомтоор нийт импортын 75.5 хувийг хүлээн авчээ.
Гадаад худалдааны барааны нийт эргэлт: Экспорт, импортын нийлбэрээр тодорхойлно.
Импорт: Улсын материаллаг нөөцийг нэмэгдүүлэн, хилийн чанадаас эдийн засгийн нутаг дэвсгэрт оруулж байгаа барааг тооцно. Нийт импортод гадаадын барааны шууд импорт, дотоодын барааны реимпорт багтана.
Экспорт: Улсын материаллаг нөөцийг хорогдуулан, эдийн засгийн нутаг дэвсгэрээс хилийн чанадад гаргаж байгаа барааг тооцно. Нийт экспортод дотоодын барааны шууд экспорт, гадаадын барааны реэкспорт багтана.
Эх орны үйлдвэрлэлийн бараа: Тухайн улс оронд импортоор оруулж, дахин боловсруулалт хийсэн, үндсэн чанар буюу техникийн шинжийг өөрчилсөн гадаад гаралтай барааг оруулна хэмээн Үндэсний статистикийн хороо тайлбарлажээ.