Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

БИШКЕК, 2026 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн Төлөөлөгчийн газраас зохион байгуулдаг Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо өнөөдөр эхэллээ.
Энэ жилийн хурал “Нэгдмэл бодит байдлыг бүрдүүлэх нь: Дижитал эрин үе дэх мэдээллийн бүрэн бүтэн байдал, хэвлэл мэдээллийн ёс зүй ба итгэлцэл” гэсэн сэдвийн дор болж байна.
Тус бага хуралд Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан болон Монгол Улсын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын шинжээчид, хуульчид, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид оролцдог уламжлалтай. Энэ удаагийн хуралд 120 гаруй төлөөлөгч оролцож байна.
ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд оролцогч улс орнуудад ээлжлэн зохион байгуулдаг энэхүү хурал нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний чиглэлээрх тус байгууллагын үүрэг, амлалтыг хэрэгжүүлэх, түүнчлэн хэвлэл мэдээллийн ёс зүй болон мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд, зөвшөөрөлгүйгээр өөрчлөгдөөгүй байх буюу мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангах замаар нийгэм дэх итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Энэ удаагийн бага хурлаар
Түүнчлэн бүс нутгийн хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйд тулгамдаж буй асуудлууд, хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, нээлттэй, хүртээмжтэй, бодитой мэдээллийн экосистемийг бэхжүүлэх арга замыг тодорхойлно.