Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Боловсролын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх, аймаг, нийслэлийн Боловсролын газар, хэлтсийн хүний нөөцийг чадавхжуулах үйл ажиллагааны хүрээнд төрөлжсөн ахлах сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
Боловсролын яамны мэдээлснээр, Хан-Уул дүүргийн төрөлжсөн ахлах сургууль болох "Эрдэм нова" сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, төрөлжсөн ахлах сургууль байгуулах үйл явц, хөтөлбөрийн хэрэгжилт, анхаарах асуудлын талаар туршлага солилцсон байна. Мөн төрөлжсөн ахлах сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааны зохицуулалт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулж, боловсролын бодлого, үйл ажиллагааны орон нутаг дахь хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.
Энэхүү үйл ажиллагаа нь боловсролын бодлогын хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.


