“Эгшиглэнт чимээ” хамтлагийн хүүхдүүд “Шилдэг сурагч” болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-12-15 16:37:40

“Авьяаслаг Монголчууд 2015” шоунд тэргүүн байр эзэлсэн “Эгшиглэнт чимээ” хамтлаг болон багш С.Жамъянхоролыг өнөөдөр БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзлаа.

Тэрбээр авьяаслаг сурагчдад “Шилдэг сурагч” батламж, гарын бэлэг гардуулав. Энэ үеэр салбарын сайд, “2012 онд анх намайг сайд болоход С.Жамъянхорол багш “Сонсголгүй хүүхэд гэж байдаггүй. Сонсгол нь хөгжөөгүй хүүхэд л байдаг. Түүнийг нь зассанаар хүүхдийн бусад чадвар зэрэг хөгждөг” хэмээж байсан. Хүүхэд бүрийг хөгжүүлж болдог гэдгийн тод жишээ бол манай С.Жамъянхорол багш” гэв.

С.Жамъянхорол багш, “Хүүхэд бүр ямар нэг авьяастай. Түүнийг нь нээж, хөгжүүлэх л чухал. 2012 оноос хойш хэрэгжүүлж буй “Зөв Монгол хүүхэд”, “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдээ бэлдэж уралдаанд орсон. Нэгдүгээр байранд орсондоо маш их баярлаж, шавь нараараа бахархаж байна. Мөн Гавьяат багш хэмээх эрхэм цолд тодорхойлсон Л.Гантөмөр сайдад баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ