Нийтийн тээврийн үйлчилгээ явахгүй байгаагаас иргэд мотоциклоор зорчиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-16 12:27:15

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нийтийн тээврийн үйлчилгээ нь иргэдэд хүрэлцэхгүй байгаа учраас 7, 13-р багийн иргэд мотоциклоор зорчиход хүрчээ.

Тус багуудад Эх замын эхлэл хоршооны 16 микро автобус үйлчлэх хуваарьтай боловч техникийн бүрэн бус байдлаас болж зогссон байна. Өвлийн хүйтэнд алслагдсан багийн иргэдийн өмнө тулгамдсан нийтийн тээврийн үйлчилгээний асуудлыг Мөрөн сумын удирдлагуудад удаа дараа тавьсан боловч шийдэгдэхгүй байгаа ажээ.

Иргэд хичээл, сургууль, ажлаасаа хоцрохгүйн тулд мотоциклоор үйлчлүүлж байгаа бөгөөд цас орж хальтиргаа гулгаатай байгаа энэ үед даарах, зам тээврийн осолд өртөх зэрэг эрсдэл ойрхон байна.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

 

 

 

 

Холбоотой мэдээ