Булган аймаг мэргэшсэн жолоочтой болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 14:21:07

Булган аймгийн авто тээврийн газраас мэргэшсэн жолоочийн сургалтыг зохион байгуулж байна.

Автотээврийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, тээвэрлэгчдийн ур чавдарыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү ажлыг хийж байгаа ажээ. Такси үйлчилгээнд дутагдах соёл, стандарт норм зэргийг ард иргэд сайн мэдэхгүй улмаас хохирох тохиолдол их гардаг. Тэгвэл үүнээс сэргийлэх зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байгаа юм байна. Сургалт 7 хоног бүрийн нэг гарагийг сонгож явагддаг юм байна.

П.Батням

Холбоотой мэдээ