Д.Цогтбаатар, Д.Гомбодорж нар хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-11 16:06:31

ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд “Шахтёрская слава” олон улсын III дахь тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 97 кг-ын жингийн барилдаан болж манай бөхчүүдээс Д.Цогтбаатар, Д.Гомбодорж нар хүрэл медаль хүртжээ.

Д.Гомбодоржийн хувьд энэ тэмцээний хошой хүрэл медальтай боллоо. Тус тэмцээнд Австри, Азербайжан, АНУ, Болгар, Беларусь, БНХАУ, Грек, Итали, Казахстан, Канад, Куба, Латви, Молдав, Монгол, Польш, Румын, Турк, Унгар, Украин, ХБНГУ, Финланд, Франц, Швейцар, Япон зэрэг  гадаадын 28 орон, ОХУ-ын Буриад, Тува, Хакасс, Чувашийн бүгд найрамдах улс, Воронеж, Новосибирск, Смоленск, Эрхүү муж, Красноярскийн хязгаар, Москва, Санкт-Петербург хотын хоёр зуу гаруй бөхчүүд өрсөлдөж байна.

Алтан медаль хүртсэн бөхчүүдэд 100, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдэд  60, хүрэл медаль хүртсэн бөхчүүдэд 30, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчид 30 мянган рублийн урамшуулал олгож байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд