Үндэсний супер лигийн тоглолт бямба гарагт үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-13 14:50:01

Үндэсний супер лигийн тоглолтууд энэ сарын 16-ны бямба гарагт Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд болно.

Үндэсний супер лигийн тоглолтууд энэ долоо хоногт Спортын төв ордонд Риогийн олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөх гол тамирчдаа сонгон шалгаруулах дотоодын тэмцээн болох боксын насанд хүрэгчдийн УАШТ болж байгаа учраас завсарлаад байгаа юм. Мөн супер лигийн тоглолтуудыг Дархан хот, Төв аймгийн Зуунмод хотуудад зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ баасан гарагт анхны аялан тоглолтыг Дархан хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн ч ойрын өдрүүдийн цаг агаарын онцгой нөхцөл байдал, эрс хүйтрэлт, баг, тамирчдын аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын газраас ирүүлсэн хөдөө орон нутаг, хот, хооронд зорчихгүй байх анхааруулга, зөвлөмжийн дагуу багийн эзэд, дасгалуулагчид, тоглогчид зөвлөөд Дархан хотод зохион байгуулах байсан тоглолтыг хойшлуулжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ