Орхон аймагт эхний найман сарын байдлаар 2000 гаруй хүн ажлын байртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 19:21:09

Орхон аймгийн эдийн засагт эерэг үзүүлэлт гарсан гэж Статистикийн хэлтэс мэдээллээ. Тодруулбал, энэ оны эхний найман сарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төсвийн орлого 90.4 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь тусгай зориулалтын шилжүүлгийн орлогыг орон нутгийн төсөвт тооцсонтой холбоотой юм.

Одоогийн байдлаар орон нутгийн төсөвт 49.5  тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлээд байна. Мөн Нийгмийн даатгалын сан, Авто тээвэр, нийтийн аж ахуйн орлого эхний найман сарын байдлаар 11-18 хувиар нэмэгджээ.

Үүнээс гадна эрүүл мэндийн салбарын үзүүлэлтээс харахад, нас баралт, нялхасын эндэгдэл багассан бол нийгмийн салбарт ажлын байр, нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдсэн эерэг үзүүлэлттэй байна. Дээрх хугацаанд 2037 хүн ажлын байртай болжээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд