Бүтэн-Оргил компани иргэдэд төлбөрийн баримт олгож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 12:40:11

Хөвсгөл аймагт худалдаа үйлчилгээний байгууллагуудаас анх удаа Бүтэн-Оргил компани худалдан авалт бүрт сугалаанд оролцох бар кодтой төлбөрийн баримтыг хэвлэн олгож эхэллээ.

Тус компани хоймор нутгийн иргэд болон худалдаа үйлчилгээний байгууллагуудыг эрүүл найдвартай хүнсээр бөөний үнээр хангаж ирсэн Хэрэглэгчийн найдвартай түнш байгууллага ажээ. Хэрэглэгчийн системийг орон нутагт анх удаа худалдаа үйлчилгээний төвүүдээс Бүтэн-Оргил компани нэвтрүүлж байгаа бол үйлчилгээний байгууллагуудаас Мобиком, Скайтел, Сод Монгол, Петровис, Нэмэн шатахуун түгээх станцууд төлбөрийн баримтыг хэвлэн иргэдэд үйлчилж байгаа ажээ.

Б.Гантуяа 

 

Холбоотой мэдээ