Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг сургалтад хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 13:17:45

Xүүхэд харах хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Булган аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс хүүхэд харах сонирхолтой, бүртгүүлсэн иргэдээ ажилд нь бэлтгэж эхэллээ.

Аймгийн хэмжээнд нийт 64 иргэн сургалтанд хамрагдаж байна. Тэд 5 өдрийн турш бага насны хүүхдийн хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэхүйд тохирсон тоглоом, сэтгэхүйн цар хүрээг хэрхэн тэлэх,  хоол тэжээлийн үйлчилгээ, мөн тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй хэрхэн ажиллах эдгээр мэдээлэл болоод багц хичээлүүдийг авсны дараа хүүхэд харах эрх бүхий сертификат гардан авах юм байна. Булган аймгийн Бугат, Сайхан, Бүрэгхангай, Могод, Сэлэнгэ сумдаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэе гэсэн хүсэлтэй хүн нэг ч ирээгүй байна. Аймгийн хэмжээнд 151 иргэн хүүхэд харахаар хүсэлт гаргаж бүртгүүлсэн боловч одоо 64 хүн сургалтанд сууж байна.

Мөн тухайн иргэний ажлын байр, хувь хүний зохион байгуулалт зэргийг судалж байгаад зөвхөн 37 иргэнд энэхүү хүүхэд харах үйлчилгээ эрхлэх эрхийг олгох юм байна. Булган аймагт СӨБ–д хамрагддаггүй 1037 хүүхэд байдаг. Үүнээс 181 хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах квот ирсэн байна. Нэг хүүхдийн хувьсах зардлыг 116 мянган төгрөгөөр тогтоожээ.                      

     П.Батням   

Холбоотой мэдээ