Архангайн Чулуут сумын цагаан идээний үзэсгэлэн худалдаа нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 19:07:04

Нийслэл хотын Баянзүрх дүүргийн “Скай”-худалдааны төвд Архангай аймгийн Чулуут сумын цагаан идээний үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс гарч байна гэж хөдөлмөрийн хэлтсийн дарга Батсайхны Баатарсүрэн мэдээллээ.

Чулуут сум нь аймгийнхаа төвөөс алс бөглүү, зам харилцаа сул, хэн нэг нь зорьж л очдог цөөхөн сумдын нэг. Тийм ч учраас зэлүүд онгон тэр нутгийн малын мах, сүү, сүүн бүтээгдэхүүн нь цэвэр байгалийн гаралтайгаараа онцлогтой.

Чулуут сумынхан 2013 оноос эхлэн нэгдсэн зохион байгуулалтайгаар нийслэл хотод цагаан сарын өмнө очиж, сүү цагаан идээгээ борлуулдаг уламжлал тогтоод байгаа юм. Долоон өдөр үргэлжлэх уг үзэсгэлэн худалдаанд энэ жилийн хувьд 20 ачааны машин бүхий 70 тонн цагаан идээг хангайн нуруунаас нийслэл хотынхоо иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байна.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ