Шинэ дулааны станц хэвийн ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 21:34:32

Увс аймгийн Улаангом хотноо Дуааны 2-р станц баригдаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.   Шинэ дулааны станц маань өнгөрсөн жил 4 дулаан дамжуулах төвтэй ажилласан бол энэ жил 9 дулаан дамжуулах төвтэй, нэг зуухаар ажиллаж ачаалал ихтэй байна.

Станцын хоёр зуух бэлтгэлд байгаа аж. Энэ жилийн хувьд ямар нэгэн доголдол саатал гараагүй, ирэх 3-р сарын 20 хүртэл нүүрсний нөөцөө базаажээ.

Өнөөдрийн байдлаар сүлжээний усны температур 85: 60-тай, эргэлтэн дээрээ 125: 70-тай явж байгаа аж. Сүүлийн өдрүүдэд Улаангомд огцом хүйтэрч байгаа ч Дулааны станц хэвийн ажиллаж байна.

Энэ зун “Чандмань-Увс” компани концессийн гэрээгээр баруун чиглэлийн шугам шинэчилсэн бол Дулааны станцынхан өөрсдийн хүчээр Цогцолбор 2-р сургуулийн чиглэлд 530-аад м шугам шинэчилжээ. Өнгөрсөн жилээс 3-4 дахин бага шугамын эвдрэл гэмтэл гарсан байна.

 “Орон сууцны хэрэглэгчид дулаан хаалалтын мөнгөө төлөх нь хойрго байна. Оны эхний 1 сарыг оруулахгүйгээр манайх 40 гаруй сая төгрөгийн авлагатай байна. Орон сууцны айл өрхүүд дулаан, халуун усныхаа мөнгийг яаралтай төлмөөр байна” хэмээн Дулааны 2-р станцын дарга Б.Мөнгөн манайд мэдээллээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ