"Хөвсгөл цом-2016” өсвөрийн жүдо бөхийн тэмцээн болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Жүдо бөхийн холбооны нэрэмжит “Хөвсгөл цом-2016” өсвөр үеийн анхдугаар тэмцээн Мөрөн хотод энэ сарын 22-24-ний өдрүүдэд болно.
Монголын Жүдо бөхийн холбооноос 2009 онд хэрэгжүүлж эхэлсэн шинэ менежмент хөтөлбөрт тусгагдсан “Аймгийн төв, томоохон хот, суурин газруудад салбар хороо байгуулах, мэргэжлийн боловсон хүчнээр байгуулж, мэргэжлийн боловсон хүчнээр хангаж тогтмол сургалт дасгалжуулалт явуулах, тэмцээн арга хэмжээ зохион байгуулах" зорилтын хүрээнд тэмцээнийг зохион байгуулна.
Тус аймгийн О.Бямбажав дасгалжуулагчтай өсвөрийн жүдочид өнгөрсөн онд аймаг, улс бүсийн тэмцээнүүдэд амжилттай оролцож хоймор нутгийнхаа нэрийг дуурсгасан байна. Тухайлбал Говьсүмэр аймагт болсон шигшээ 8 багийн тэмцээнээс Хөвсгөлийн баг тамирчид 5 алт, 4 мөнгө, 10 хүрэл медаль хүртжээ.
Б.Гантуяа