Цасанд саатах явдал ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-23 10:21:59

Энэ сарын 20-нд орон нутгийн замд автомашин цасанд суусан, шатахуун дууссан тухай мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын хэлтэс автомашиныг татан гаргаж, Баянцагаан суманд аюулгүй газарт чирж аваачжээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгинэ багийн “Хөх өндрийн баруун жалга” гэдэг газар /сумаас баруун хойд зүгт 27 км-т/ Говь-Алтай аймгийн Бигэр сумаас Баянхонгор аймгийн Баянцагаан сумын чиглэлд “Марко Поло” ХХК-ийн дөрвөн ажилтан Ниссан Патрол загварын 79-79 УБТ улсын дугаартай автомашинтайгаа цасанд боогдоод байсан аж.

Түүнчлэн тус сумын Товгор багийн “Шалын хоолой” гэдэг газар /сумаас хойд зүгт 47 км-т/ Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд Истана маркын бага оврын зорчигч тээврийн автобус цасанд суусан тухай дуудлагын дагуу Баацагаан сумаас 4 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, Истана загварын 31-46 УБО улсын дугаартай /12 зорчигчийн хамт/ автомашиныг татан гаргажээ.

Онцгой байдлын газраас мэдээлж буйгаар улсын хэмжээнд нийт нутгийн 90 хувь нь цасан бүрхүүл тогтсон Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь зэрэг 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 7-40 см-т хүрээд байгаа юм байна.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ