Завханы цанын аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 11:01:39

Завханы Сонгино сумд өсвөрийн цаначдын аймгийн аварга шалгаруулах “ЦАНАХҮҮ-2016” тэмцээн боллоо.

Хоёр өдөр болсон тэмцээнд аймгийн 14 сумын 40 гаруй тамирчид оролцжээ.

Эр зориг, тэсвэр тэвчээр, хатуужлын спорт гэгддэг цанын спорт бол Завханы брэнд спорт юм. Тодруулбал 1993-2013 он хүртэл Баянтэс сумын Биеийн тамирын багшаар ажиллаж асан Ч.Дашхүүгийн бэлтгэсэн шавь нар өсвөрийн УАШТ-ээс нийт 216 медаль хүртсэн байна. Үүнээс алтан медаль буюу улсын аварга 58, дэд аварга буюу мөнгөн медаль 82, хүрэл медаль 76 хүртжээ. Харин УАШТ-ээс Баянтэс сумын тамирчид 672 медалийг хүртсэнээс улсын аварга 175, дэд аварга 282, хүрэл медаль 215-ыг тус тус хүртсэн гайхам амжилтыг үзүүлж байжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ