Хийсэн ажлаараа сэтгүүл гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-29 18:06:38

Увс аймгийн Бөхмөрөн сумын ЗДТГ-аас 2012-2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлаараа сэтгүүл гаргасан байна. Энэхүү сэтгүүл нь 36 хуудастай бөгөөд “Шинэчлэл, бүтээн байгуулалт Бөхмөрөн суманд”, “Байгаль хамгаалал Бөхмөрөн суманд” гэсэн хоёр талаасаа нүүртэй аж. 

“Шинэчлэл, бүтээн байгуулалт Бөхмөрөн суманд” гэсэн талд нь өнгөрсөн 4 жилд Бөхмөрөн суманд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд орсон бол нөгөө талд нь байгаль орчны чиглэлээр хийгдсэн ажлууд багтжээ.

Сэтгүүлийг “Увсын өнгө” сонины газраас эрхлэн гаргасан байна. Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг дэвсгэр дээр гурван нүүрсний уурхай үйл ажиллагаа явуулдаг төдийгүй, ирвэс, аргаль, угалз, янгир, хар сүүлт, зэрлэг гахай зэрэг ховор, нэн ховор ан амьтдаар баялаг байна. Мөн тус сумын нутаг дахь Ачит нуур загас элбэгтэй, Бөхмөрөний гол дагуу байгалийн зэрлэг чацаргана ургадаг гээд яривал үнэхээр өгөөж баян хангай аж.

Бөхмөрөн сум сүүлийн жилүүдэд хөгжлөөрөө аймагтаа тэргүүлж, олон арван бүтээлч ажил өрнүүлсэн тул 2013, 2014 онд жил дарааллан Оны тэргүүний сум болсон байна. Энэ бүх амжилт болоод байгалийн баялаг, түүний хамгаалалтын талаар энэхүү сэтгүүлд дурьдсан аж.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ