Таван сая гаруй төгрөгийн хандив цуглажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 09:44:22

"Халуун тус" аяны хүрээнд 26 байгууллагын 2000 гаруй ажилтан, албан хаагч, сурагчид, иргэдийн оролцож цуглуулсан 60-н нэр төрлийн 5 сая 536 мянга 800 орчим төгрөгийн хүнс болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг зохион байгуулагч Эрүүл мэндийн газрын хамт олон аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө.

Хандиваар цугласан эд зүйлсийг малчдад хүргэх ажлыг аймгийн Онцгой байдлын газрын хамт олон зохион байгуулах юм.

Сүхбаатар аймгийн нийт нутгаар өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор аймгийн Эрүүл мэндийн газраас малчиддаа сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэх зорилгоор Халуун тус аяныг өрнүүлсэн. Аян 1 сарын 13-наас 1 сарын 25-ныг хүртэл үргэлжилсэн юм.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ