СҮХБААТАР: Ганга нуурыг хамгаалах төслийн хоёрдугаар шатны ажлыг улсын комисс хүлээж авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-10-27 16:52:30

Баруун-Урт 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах төслийн хоёрдугаар үе шат хэрэгжиж, улсын комисс хүлээж авлаа.  Энэ шатанд газрын доорх усны эх үүсвэрийг сэргээх, Ганга нуурын бохирдол, ширгэлтээс хамгаалах, хүрээлэн буй орчныг нөхөн сэргээх, ойн төгөл байгуулах гэсэн гурван багц ажлыг хийжээ.


 

Ганга нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах төслийн хоёрдугаар үе шатыг улсыг төсвийн 2,8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Төслийн хүрээнд гүйцэтгэсэн ажлуудыг багц тус бүрээр танилцуулбал:

 

Багц-1 Газрын доорх усны эх үүсвэрийг сэргээх ажлын хүрээнд

•Ганга нуур орчмын гидрогеологийн нарийвчилсан зураглал хийх ажил

•Ганга нуурыг тэтгэж буй булгуудын тэжээлийн бүсийн хил заагийг судлан тогтоон, зураглах ажил

•Булгууд болон нуурын горимын ажиглалт-мониторингийн ажил

•Булгуудын усыг нуурт дөхүүлэх сувгийг байгуулах ажлын техникийн шийдэл, оргихын булгаас ганга нуур хүртэлх явган зам, нуурын мандалын ажил

•21 булгийн усанд тогтвортой изотоп (2H, 18O)-ийг шинжилж Дэлхийн хур тунадасны изотопын өгөгдөлтэй харьцуулах, цацраг идэвхт изотоп (3H)-ийн шинжилгээгээр булгуудын усны насыг тодорхойлох ажил

•Ганга нуурын тухай судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудыг нэгтгэн ном хэвлүүлэх ажил.

 

Багц-2 Ганга нуурын бохирдол, ширгэлтээс хамгаалах ажлын хүрээнд:

•Ганга нуурын эрэг орчимд салхины элэгдэл,элсний нүүдлээс хамгаалах механик хамгаалалт

•ГН-2 дугаартай хайгуулын цооногийг ашиглалтын цооногт шилжүүлэн тоноглох, ГН-2 худгаас нуур луу татсан шугамд холбож, нуурын усыг зохиомлоор сэлбэх ажил

•Цооногт суурилуулсан тоног төхөөрөмжийг хүйтний улиралд хөлдөөхгүй байх үүднээс гадна барилга угсралтын ажил

 

Багц-3 Хүрээлэн буй орчныг нөхөн сэргээх, ойн төгөл байгуулах ажлын хүрээнд:

·Ойн зурвасны байгуулалтыг Ганга нуурын хамгаалалтын хашаанаас 20м зай нуураа дагасан 19 мянган мод суулгалт

·Модны нүх бүрт 11 эгнээ 33000м дуслын услагааны систем

· ГН-2 худгаас дуслын усалгааны систем хүртлэх 650метр, 75мм тай төв шланк угсралтын ажил,

· Ганга нуурын Оргих булаг руу 300м урт 1.5м өргөн еко хавтан ашиглан явган зам,

·Ганга нуурын тохижилттой, чулуун овоотой хэсгийн голд нуур талдаа 4x5 хэмжээтэй модон материалаар сүүдрэвч 1 ширхэг, 1.5м урттай хоёр сандлыг байрлуулсан байна.


 

Эдгээр ажлын гүйцэтгэлд Аймгийн Засаг даргын А/511 тоот захирамжаар томилогдсон барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс аравдугаар сарын 24-нд ажиллаж нийт гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ.

 

Холбоотой мэдээ