Хөвсгөл нуурын мөсний зузаанд хэмжилт хийжээ

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2016-02-04 09:44:52

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хурлаас гарсан шийдвэрийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх анхааруулах тэмдэг тэмдэглэгээг тавиж, Хөвсгөл нуурын мөсний зузаанд  холбогдох байгууллагууд хэмжилт хийжээ.

Энэ үеэр Нуурын хойт хэсэг буюу Ханхаас Далбай хүртэлх  нуурын зүүн хойт эрэг орчмын хэсэгт мөсний зузаан 45-60 см, баруун хойт эрэг орчмынх Зимъяаны эргээс Өлийн амны хойт хэсэг хүртэлх хэсэгт мөсний зузаан харьцангуй бага 25-50 см байжээ. Дулаан уулын орчим эргээс 200 метрт ба Хачим орчимд эргээс 500 орчим метрт тус тус мөсний зузаан бага, далд өрх ажиглагдсан байна.  Мөн нуурын мөсний зузаан 60 орчим см, зарим газарт 25 см, далд өрх, хар хил байх нөхцөлтэй байгаа тул тээврийн хэрэгсэл зорчиход мөсний зузаан аюулгүй хэмжээнд хүрээгүй, мөсөн замын найдвартай маршрутыг хэмжилтээр тогтоох шаардлагатай ялангуяа ачааны машин зорчиход цөмрөх эрсдэл ойрхон байгаа учраас ард иргэдийг нуураар зорчихгүй тээвэр хийхгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

Б.Гантуяа  

 

Холбоотой мэдээ