Аймгийн сайн малчдынхаа шагналыг гардууллаа

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2016-02-08 23:11:17

Говь-Алтай аймаг энэ онд түүхэндээ хамгийн олон мал тоолуулсан байна.

Тус аймгийн бүх сумд малаа таван төрөл дээр нь өсгөж урд өмнө байгаагүй сайхан амжилт гаргасан болохоор аймгийн сайн малчны болзол хангасан зуу шахам малчинд “Аймгийн сайн малчин” алдар цолыг олгосон байна. Аймгийн  Засаг дарга О.Амгаланбаатарын ахалсан ажлын хэсгийн  бүрэлдэхүүн “Аймгийн сайн малчин”-дад шагналыг нь малчны хотонд гарт очиж хүндэтгэлтэйгээр гардуулан баяр хүргэлээ. Мал өвөлжилтийн байдалтай танилцан цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар иргэд малчдад ярьж, тэдэнтэй санал бодлоо солилцсон байна.

                                                                                          Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ