Сургалтын төлбөрөө хямдруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-18 14:15:42

Ховд аймгийн Оюутан залуучуудын Соёл боловсролыг дэмжих төвөөс Япон хэлний сургалтаа дахин явуулж эхлэх гэж байна.

Анхан шатны хичээллийг явуулж сертификат олгон амжилттай төгсгөсөн юм. Энэ удаагийн сургалтаараа анхан шат /N5/ болон анхан дунд /N4/ шатны сургалтандаа элсэлт авах юм байна.
Сургалт 7 хоногт 2 удаа хичээллэнэ. Япон хэлний сургалтанд Ховдын оюутан залуучууд хамрагдах боломжтой, сургалтыг мэргэжлийн япон хэлний багш нар заах аж. 
Сургалт  гурван  сар үргэлжлэх бөгөөд 500,0 мянган төгрөгийн төлбөртэй  сургалтыг  Ховдын оюутан залучуудад  50,0 мянган төгрөгөөр олгох гэж байна. Харин сургалтанд хамрагдах тоо хязгаартай ажээ.

А.Бямбасүрэн 

Холбоотой мэдээ