Шашин урлагийн цэнгүүн 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа

Орон нутагт | Сүхбаатар
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 20:12:18

Муу нүүрт хэмээх гал бичин жилийн шинийн 15 -ны билэгт сайн өдөр Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал, Жаахан шарга театртай хамтран  шашин урлагийн цэнгүүнээ 10 дахь жилдээ зохион байгууллаа.

Шашин хийгээд урлаг нийлээд  хүмүүний сэтгэлийг баясагадагаараа онцлог. Цэнгүүнд аймгийн төв төдийгүй Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Наран, Халзан зэрэг  сумдаас сүсэгтэн олон олноор зорин иржээ.

Шашин урлагийн цэнгүүнд хүрэлцэн ирсэн зочдод зориулан лам хуврагууд амартайван аз жаргалтай сэтгэл хангалуун амьдрахуй сэдвээр лекц уншиж, хүмүүний 5-н хүслийн ном хурж, сан даллага айлдан "Жаахан шарга" театрын уран бүтээлчид болоод сүсэгтэнүүд бүгдээр дүнчүүр маань хөгжөөн дүүрэн үзэгчидтэй буян хурсан сайхан цэнгүүн боллоо гэлгийг  зохион байгуулагчид хэлж байна.     

Цэнгүүний үеэр орон нутгийн хийдүүдийнхээ шилдгүүдийг  тодруулсан бөгөөд оны шилдэг хийдээр Онгон сумын хийд, оны шилдэг сүсэгтний холбоогоор Наран сумын сүсэгтний холбоо, 2-р байранд Сүхбаатар сумын сүсэгтний холбоо тус тус шалгарч өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

Мөн энэ үеэр Жаахан шарга хөгжимт драмын театрын уран бүтээлчид өөрсдийн шилдэг уран бүтээлийн дээжсээс сонирхуулан хурсан олны мэлмийг баясгасан юм. Мөн хоёр азтай үзэгчийг шалгаруулж Улан-Үдэ хотод  байрлах Иволган дацан, Итгэлт хамбад мөргөх аяллын эрхээр шагнасан нь 10 жилийн хугацаан дахь цэнгүүнүүдээс ялгарах бас нэгэн онцлог байлаа.

Т. Одончимэг

 

 

 

Холбоотой мэдээ