Хөвсгөл аймагт 1,3 тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 20:50:03

Хөвсгөл аймагт энэ онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 1 тэрбум 300 сая төгрөгний 8 хөтөлбөр, 1 төсөл хэрэгжихээр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний хорооноос баталжээ.

Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах талаар хөдөлмөрийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт Мөрөн хотод болж сумдын  хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнүүд хамрагдлаа.

Сургалтаар хөдөлмөрийн салбарын 2016 оны зорилт, төлөвлөсөн ажлыг үр дүнтэй зохион байгуулах, хэлтсийн албан хаагчдын ажлын байрны зорилго, чиг үүргийг тодорхойлж, ажлын уялдаа холбоог хангах, хариуцлагатай ажиллаж, хэлтсийн албан хаагчид мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг үр дүнтэй биелүүлэх зорилтыг дэвшүүлсэн ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ