А зэрэглэлд буй барилгуудыг төвлөрсөн бохирын шугамд холбож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-09-20 17:08:19


Увс /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн А бүс буюу гуравдугаар багт байрлах Гэгээн булаг эмнэлэг, Зогсоо хайрхан ресторан, Увс софт” компаниОд үйлчилгээний төв, Улаан загалмайн хороо зэрэг байгууллагуудыг төвлөрсөн бохирын шугамд холбох ажил үргэлжилж байна. Эдгээр байгууллагууд нь бохирын шугамд холбогдсоноор модон жорлонгоо халах боломжтой. Дээрх ажлыг “Чандмань-Увс” төрийн өмчит хувьцаат компани хариуцан хийж байна.

Компаниас төвлөрсөн бохирын шугамд холбогдох боломжтой албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдтэй хамтарч ажиллахад бэлэн байна. Нүхэн жорлон нь хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах гол хүчин зүйл болох хөрс, ус, агаарыг бохирдуулдаг. Үүнээс улбаалан элдэв төрлийн өвчин эмгэгүүд үүсдэг тул эхний ээлжинд аймгийн төвийн А зэрэглэлийн бүсэд оршиж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг төвлөрсөн бохирын шугамд холбох ажил ийнхүү үргэжилж  байгаа юм.

                                                                                                                                               Б.Батхүү

Холбоотой мэдээ