Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулилт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-09-20 20:22:46


 Увс /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулилт есдүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 6-нд аймгийн хэмжээнд болно. Энэ үеэр Тариалан сумыг нүүлгэн шилжүүлэх, Улаангом сум нүүн шилжих зэрэг ажил зохиогдох аж. Албаныхан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтын тухай Улаангом сумын багуудаар зарлан мэдээлэл явуулж байна. 

  Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулилтын бэлтгэл ажлын хүрээнд ёсдүгээр сарын 26-нд нэр бүхий 10 сумын гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын жигдрэлт, бэлтгэл ажлыг шалгах үзлэг зохиогдох юм. Харин дээрх иж бүрэн дадлага сургуулилтын бэлтгэл ажил 70 гаруй хувьтай гэж албаны хүн онцоллоо. Дашрамд хэлэхэд энэхүү иж бүрэн дадлага сургуулилт Увс аймагт  жилийн өмнө зохиогдож байсан юм.            

                                                                                                                                               Б.Батхүү

Холбоотой мэдээ