Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын тусгай олимп болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-03-01 13:17:23

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ирэх тавдугаар сарын эхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортын тэмцээн уралдаанд оролцуулах, нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилготой оюуны хөгжлийн бэрхшээлтэй 8-25 насны хүүхэд залуучуудад зориулсан тусгай олимпийн тэмцээнийг анх удаа зохион байгуулна.

Энэ үеэр оюуны оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энгийн хүүхэдтэй нэг баг болон агаарын теннис, хөнгөн атлетик, хөлбөмбөг, ширээний теннис гэсэн 4 төрлөөр өрсөлдөх гэнэ. Тэмцээнд шалгарсан тамирчид бүсийн болон улсын тэмцээнд оролцох ба хэрвээ улсад шалгарвал Хонконг улсад зохион байгуулагдах зүүн азийн олон улсын тусгай олимпийн тэмцээнүүдэд оролцох боломжтой ажээ.

Б.Гантуяа
 

Холбоотой мэдээ