Монсудар хэвлэлийн газар эмэгтэйчүүдэд зориулан бэлгийн багц гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛОлон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Монсудар хэвлэлийн газраас эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүлийн аз жаргал, хосуудын харилцаа зэрэг сонгодог бүтээлүүдээс гадна өдөр тутмын ажил амьдралд гарын авлага болохуйц бэлгийн багц худалдаалж эхэллээ.
Нийт 15-65 төгрөгийн үнэ бүхий таван төрлийн багцад эмэгтэйчүүдэд зориулсан ном зохиол, гоёлын боодолтой сарнай, гоёмсог лаа, хайрын үгс бүхий ил захидал, шоколад зэрэг зүйлс багтжээ.
Мөн дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой номд тооцогддог Лев Толстой “Анна Каренина”, Владимир Набоков “Лолита”, Стефан Цвейг “Танихгүй эмэгтэйн захидал” зэргээс гадна “Бялуу, нарийн боов хийх бяцхан хөтөч”, “Жирэмсэн эхчүүдийн гарын авлага” зэрэг ном багтжээ.
Ж.Болор