Саудын Арабын хэсэг иргэнийг АНУ-д нэвтрэхийг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-24 09:46:18

ВАШИНГТОН. /ТАСС/. Сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор Саудын Арабын зарим иргэнийг АНУ-ын нутаг дэвгэрт нэвтрэхийг хориглоно гэж тус улсын Төрийн Департаментын хэвлэлийн албаны төлөөлөгчийн мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг уламжлав.


“Сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Саудын Арабын 21 иргэний визийг хүчингүй болгох юмуу АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэхийг хүссэн бичиг баримтаа бүрдүүлэн өгөх боломжийг нь хасна гэж Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгдсэн” хэмээн тэрбээр хэлжээ.


АНУ Хашоггийн амийг хөнөөсөн хэргийн гэм буруутнуудад хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж магадгүй байгаа талаар М.Помпео өмнө нь мэдэгдэж байсан юм. 

Холбоотой мэдээ