Энэ сарын сүүлийн өдрүүд дулаахан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-29 22:14:04


    Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын сүүлийн өдрүүдэд уулархаг нутгаар 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн буюу ихэнхи нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх төлөвтэй байна. Харин ирэх сарын нэгдүгээр арав хоногийн эхээр Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 дулаан байх  төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна” хэмээн Увс аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

                                                                                                                                                                Б.Батхүү

Холбоотой мэдээ