Д.Сумъяагийн нэрэмжит тэмцээн болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Баруунтуруун сумын харъяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, Олимпийн их наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны тамирчин, хилийн цэргийн хошууч Доржсүрэнгийн Сумъяагийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Улаангом хотноо эхэллээ.
Тэмцээнд Увс,
Завхан, Ховд, Баян-Өлгий аймгийн 23 багийн 400 гаруй өсвөрийн жүдочид оролцож
байна. Тэмцээн 3 өдрийн турш үргэлжилж дүнгээ гаргах юм.
Олимпийн мөнгөн медальтныг өчигдөр Улаангом хотноо
газардахад аймгийн
удирдлагууд болон багш, дасгалжуулагчид, өсвөрийн тамирчид,
Баруунтуруун сумын удирдлагууд, ард иргэд халуун дотноор угтан авлаа. Энэ хүрээнд Баруунтуруун сумыг Улаангом хотноо сурталчлах “Турууны
өдрүүд” арга хэмжээ болж байна.