Ардчилсан намын бүлэг чуулган, байнгын хорооны хуралдаануудад оролцохгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-11-01 12:11:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаануудад  оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.

Ардчилсан намын бүлгээс УИХ, Засгийн газар хууль зөрчсөн үйлдлүүдээ зогсоох хүртэл хуралдаануудад суухгүйгээ мэдэгдэж,  Засгийн газрыг огцруулахыг шаардаж байна.

Шударга ёс, үндэсний эрх ашгийг хойш тавьж,  хувийнхаа компаниудад зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг АН-ын  бүлгээс сануулж, алдаа дутагдлыг яаралтай засах хүртэл, хуралдаанд оролцохгүй гэв.

Холбоотой мэдээ