Жэк Ма: Худалдааны дайн бол хамгийн тэнэг зүйл

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-06 17:30:18
twitter.com/Nyamkanmk

ХОНКОНГ. /CNN/. Хятадын тэрбумтан Жэк Ма АНУ болон БНХАУ-ын хооронд үүсээд байгаа худалдааны дайныг буруушаажээ.


Дэлхий дээрх хамгийн тэнэг зүйл бол худалдааны дайн юм гэж тэрбээр БНХАУ-ын Засгийн газрын зохион байгуулсан бага хурлын үеэр мэдэгджээ.


Хоёр улсын хооронд үүсээд байгаа худалдааны дайны улмаас АНУ-д нэг сая ажлын байр шинээр бий болгоно гэсэн Жэк Магийн зорилт талаар болоход хүрээд байгаа юм.


"Худалдааны гол зорилго нь энх тайван, харилцаа холбоог дэмжих ёстой болохоос биш маргаан үүсгэх явдал биш юм. Мөн хамгаалалтын бодлого баримтлах нь буруу. Хэн ч чөлөөт худалдааг зогсоож болохгүй" гэж тэрбээр бага хурлын үеэр хэлжээ.

Холбоотой мэдээ