Ирэх онд Хятад улсад гаргадаг манай эрдэс түүхий эдийн үнэ савлах эрсдэлтэй

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2018-11-14 15:07:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Манай эдийн засагт тулгарч болох эрсдлүүдэд гол түншлэгч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах магадлалтай байна. Хоёрт, таваарын үнийн бууралт, гуравт, валютын урсгал тасалдах, ханшийн хэлбэлзэл, төсвийн алдагдал өсөх, чанаргүй зээл нэмэгдэх зэрэг эрсдлүүд нь Монголд ирэх онд ч үргэлжилсээр байх талаар өнөөдөр болсон “Монгол Улсын Эрсдлийн форум-2018”-ын үеэр эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэ хэлж байв. “Голомт” банк, “Мандал даатгал” ХХК-иас зохион байгуулсан өнөөдрийн форум хувийн хэвшлийнхэнд ирж буй 2019 онд бизнес төлөвлөгөө гаргахдаа анхаарах макро эдийн засгийн дүр төрх, үүсч болзошгүй эрсдлүүд болон боломжийн талаар мэргэжлийн шинжээчид хэрхэн дүгнэж, таамаглаж буйг хүргэж, танилцуулах боломжийг олгож байгааг илэрхийлэв. Ирэх оны бизнест тулгарч болох ТОП-3 эрсдэлд:

  • валютын ханшийн хэлбэлзэл,
  • цахим халдлага, аюулгүй байдал
  • таваарын ханшийн өсөлтийг нэрлэж байв. Үүнээс манай бизнес эрхлэгчид болон иргэдэд хүндээр тусч болох хамгийн том эрсдэл нь валютын ханшийн хэлбэлзэл юм гэдгийг “Голомт” банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг онцлоод, Валют, үндэсний мөнгөн тэмдэгтээ тогтвортой, хүчтэй байлгах нь аливаа улс орны эдийн засгийн суурь бодлого, зарчим байдаг. Манай улс валютын ханшаа алдаад байгаа нь төсвийн бодлого, намуудын популист амлалт, түүнийг хэрэгжүүлэх гэсэн үргүй зарцуулалттай холбоотой. Нөгөө талаас улс орны эдийн засгийг тогтворжуулж экспортод суурилсан үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого явуулдаггүй. Зөвхөн нүүрс, төмрийн хүдэр гэсэн байгалийн баялагт найдсан эдийн засагтай байна. Үүнийг анхаарахгүй бол ханш унах явдал зогсохгүй, гарсаар л байх болно. Ийм учраас нам гэдэг ойлголтоо болиод төр засаг ойлголт руугаа шилжье. Төр засаг нь экспорт суурьтай эдийн засгийг бий болгоё. Түүнд монгол хүний оюуны бүтээлийг экспортыг бий болгох тухай асуудал багтах ёстой” гэв.


“Нүүрс, төмрийн хүдэр, зэсийн ханш Хятадын эдийн засаг саарсанаас болж унах магадлалтай байна. Өнгөрсөн хугацаанд манай улсын эдийн засгийг Хятадын эдийн засагтай хэт хамааралтай байна гэж зөндөө ярьсан. Харамсалтай энэ хамаарлыг бууруулахын тул дорвитой зүйл хийсэнгүй. Хоёрт, Хятад гэдэг дэлхийн 2 дахь том зах зээл. Үүнээс АНУ-ын эдийн засаг ч мөн хамаарч байна. Ийм байхад манай эдийн засаг Хятадаас хамаарч байгаа тул үүнийг ухамсрын түвшинд ойлгон Хятадын эдийн засгийг судалдаг судалгаа шинжилгээний институц байгуулах шаардлагатай. Хэрэв Хятадын эдийн засаг унах гээд эхэлбэл яах вэ гэдгээ тооцох хэрэгтэй” гэлээ. 

Тэрээр ирэх онд хөрш БНХАУ-ын эдийн засаг тодорхой хэмжээгээр буурч саарах таамаглалтай байгаа нь эрдэс баялгийн, тодруулж хэлбэл, Хятад улсад гаргадаг манай эрдэс түүхий эдийн үнэ савлах эрсдэлтэй байна.


Манай эдийн засаг олон талаар урд хөршөөс нөлөөлөлтэй байгаа БНХАУ-ын хамаарлыг бууруулах талаар өнгөрсөн хугацаанд монголчууд бид юу ч хийж ирсэнгүй, үүнд анхаарах хэрэгтэй гэж байв. “Бид хамаарал болон учирч болох эрсдлийг тооцон боломж болгох хэрэгтэй. Энэ бүхнийг судалдаг бие даасан судалгаа, шинжилгээний төв байгуулах шаардлагатай байна” гэдгийг онцолж байв.

 Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ