Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид өвөл цагийн нээлтээ хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний урлагийн их театрын 2019 онд тоглох тоглолтын хуваарь гарчээ.
Тус театрын уран бүтээлчид энэ сарын 28, 29, 30-нд өвөл цагийн нээлтээ "Наран тамгатай талын Монгол" концертоор хийх юм. Харин ирэх сарын 01,02 нд "Монголын их хатад" бүжгэн туульсын таван жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болох бол 18,19-нд "Уул усны шивнээ” шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.
Дашрамд дурдахад, тус театрын уран бүтээлчдийн баг өнгөрсөн
сарын 24-нөөс энэ сарын 01-ний хооронд Япон улсын Мияги аймгийн үзэгчдэд
Монголын үндэсний урлагийн тоглолтоо толилуулсан юм.

Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
16 цаг
Засгийн газраас ирэх долоо хоногт Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өргөн барина
2 өдөр
Улаанбаатар