Африкийн Холбоо: Гишүүнчлэлийн төлбөрөө төлөөгүй орнуудад хориг арга хэмжээ авна

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-19 13:16:29
twitter.com/Nyamkanmk

КЕЙПТАУН. /Anadolu/. Африкийн Холбоо гишүүнчлэлийн төлбөрөө төлөөгүй орнуудад хориг арга хэмжээ авах шийдвэр гаргажээ.


Африкийн Холбооны гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын ээлжит бус дээд хэмжээний уулзалт өчигдөр болсон байна. Энэ уулзалтын үеэр Холбооны тэргүүн Мусса Факи үг хэлэхдээ холбооны гишүүн орнуудын төлбөр 50 хувьтай байгааг дурдаад, гишүүнчлэлийн төлбөрөө хийгээгүй орнуудад хориг арга хэмжээ авах, тэр дундаа гишүүнчлэлийг нь түдгэлзүүлэх арга хэмжээ авна гэж мэдэгджээ.


Мөн тэрбээр, “гишүүн орнуудын эн тэргүүний үүрэг нь гишүүнчлэлийн төлбөрөө төлөх явдал юм” гэж хэлэв.


Гишүүнчлэлийн төлбөр нь Африкийн Холбооны шинэчлэлийн хөтөлбөрийн гол бүрэлдэхүүн хэсэг юм. Уг төлбөрт гишүүн орны импортын татвараас олсон орлогын 0.2 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүн мөн багтдаг ажээ.

Холбоотой мэдээ