Төрийн үйлчилгээний цахим шилжилтийг танилцуулна

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.mn
2018-11-19 21:16:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх системүүдийг олон нийтэд танилцуулах арга хэмжээ маргааш "Туушин" зочид буудлын Соёмбо танхимд 10.00 цагт эхэлнэ.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлээд байгаа аж. 

“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” танилцуулах дээрх арга хэмжээний дараа 14:00 цагт Орон зайн мэдээллийн системд суурилсан нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн нээлт болох юм байна. Нээлтийн арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар болон холбогдох яам, агентлагууд, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, нэгжийн дарга, хүний нөөцийн болон мэдээллийн технологи хариуцсан ажилтнууд оролцоно гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээлэв.


Холбоотой мэдээ