Урд талын сумдаар цасгүй, мал ундаасч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-11-30 10:34:38

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг 93,9 хувь хангасан дүнтэй байгаа юм. Худаг, уст цэгийн бэлэн байдал аймгийн нэгдсэн дүнтэй адил байна гэсэн дүн мэдээ гарчээ. Харин одоогоор нийт нутгаар буюу өмнө зүгийн суманд цас ороогүй учир мал ундаасч байгаа аж.

Аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн албаны дарга М.Жавзандолгор:

- Зуншлага сайн байсан учир малчдын түвшинд бэлтгэлээ сайн хангаж ажилласан. Өвөлжилтийн бэлтгэлийг шалгаж хүлээн авах журмаар сум 85, аймаг 80-иас дээш хувиар хангасан байхаар заасан юм. Манай аймгийн хувьд бүх сум  үүнээс дээш хувиар хангасан. Одоохондоо цасгүй хар хүндхэн байна. Усны дутагдалтай байна. Хавар мал жаахан зүдрэх магадлалтай учир малчдад зөвлөмж хүргүүлж байна гэлээ.

Дашинчилэн зэрэг өмнө зүгийн сумдын зарим малчид малаа зөөврийн усаар усалж байгаа тухай ярьж байна.

Холбоотой мэдээ