УИХ-аас Засгийн газарт шаардлага хүргүүлжээ

Монголын мэдээ | Улс төр
ariunzaya@montsame.mn
2018-12-07 13:55:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аас Засгийн газарт шаардлага хүргүүллээ хэмээн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан  мэдэгдлээ.

Уг шаардлагад, “Ерөнхий сайд та  болон таны танхимын УИХ-ын 13 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байгаагаас нийгмийн асуудал орхигдож байна. Та өнөөдөр үдээс хойшхи хуралдаанаар мэдээлэл хийх ёстой. Өнөөдөр ХХААХҮ-ийн сайдаа томилж чадахгүй байгаагаас анх удаа Мал тооллогын ажлыг салбарын сайдгүйгээр эхлүүлж байна. 

 Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үед Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайд хүрэлцэн ирээгүйгээс хэд, хэдэн удаа хойшлуулж байсан. ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан сайд нартаа ёс зүйн арга хэмжээг өнөөдрийг хүртэл авч чадахгүй байна. 

 УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулиар УИХ-ын гишүүд хүндэтгэх шалтгаангүйгээр хуралдаандаа оролцохгүй байна. Ерөнхий сайд таны тэргүүлсэн Засгийн газар УИХ-д үйл ажиллагаагаа танилцуулах үүрэгтэй. Түүнээс бус УИХ-ын үйл ажиллагааг хууль бусаар тасалдуулах үүрэг байхгүй. Тиймээс Үндсэн хуулийн зөрчилтэй тулж байна. УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах хугацаатай шаардлага хүргүүлж байна гэжээ. 

Холбоотой мэдээ