“Brexit”-ийн зар сурталчилгаанд хэр их мөнгө зарцуулсныг хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-11 12:46:35

ЛОНДОН. /Daily Express/. Их Британийн Засгийн газар “Brexit”-ийн асуудлаархи гэрээний “Фэйсбүүк” дэх зар сурталчилгаанд долоо хоногт 122 мянган ам.доллар зарцуулжээ гэж “Daily Express” сонин мэдээлсэн байна.


Түүнчлэн энэ талаархи зар сурталчилгааг “Инстаграм” хуудаст байршуулсан байна. Нийгмийн сүлжээнд байршуулсан тус дүрс бичлэгүүдэд “Brexit”-ийн хэлэлцээрийн утга учрыг тайлбарлахаас гадна цагаачлалын асуудал багтжээ. Түүнчлэн тус гэрээний Шотланд, Уэльс, Умард Ирландад өгөх давуу талуудыг дурдсан байна.


Их Британи улс ирэх оны 3 дугаар сарын 29-нд Европын Холбооноос гарах ёстой. Их Британийг ЕХ-ноос гаргах нөхцөлүүдийг тодорхойлсон хэлэлцээрийн асуудлаар талууд олон сар үргэлжилсэн яриа хэлэлцээний дараа өнгөрсөн 10 дугаар сард тохиролцоонд хүрсэн юм. 

Холбоотой мэдээ